2011-04-02,18:20

Тав тухтай амьдрах гурван боломж

Хэрэггүй юманд битгий урам хугарч, бухимдаж бай
Амьдралд хөнгөн хандаж сур. Ялих шалихгүй юманд сэтгэлээ бүү чилээ. Байнга хийх ажилтай, завгүй бай. Зав зай ихтэй хүмүүст өөрийн болон өрөөлийн асуудалд ямагт шаналж, дэмий бодол, сэтгэл зовнилд өртөх нь их байдаг. Бусдад бүү уурла, өө сэв хайх хэрэггүй. Ингэх нь таны мэдрэлийн эд эсийг үхүүлнэ.

Ганцаардах нь тийм ч аймшигтай зүйл биш
Хүний амьдрал дандаа хамт олон, найз нөхөд, ойр дотны дунд бужигнаад байдаггүй. Хүссэн хүсээгүй ганцаардах асуудалтай тулгарна. Үүнийг өөртөө ашигтайгаар эргүүл. Хэн ч танд саад болохгүй хэсэг хугацаанд ухаалаг хандвал та их зүйлийг амжуулж чадна.

Түүнээс биш "намайг хэн ч тоохгүй юм", "яаж амьдарна даа", "насны эцэст хүний гарт орох юм биш байгаа" гэх мэт айдас хүйдэс дүүрэн бодлоор цэнэглээд байвал эд эс тань хурдацтай үхжинэ.

Ганцаардаад байгаа мэт санагдвал өөрийгөө завгүй байлга, нийгмийн идэвхтэй бай, хүмүүстэй аятайхан харьц. Ойрын хүмүүсээ эргэж тойр, боломжийн хүрээнд тусла. Ингэхэд аяндаа та хүмүүсээр хүрээлүүлэх болно.

Бусдын дутагдлыг хэзээ ч бүү сонирх
Дутагдалгүй, өндөг шиг өөгүй хүн байдаггүй шүү дээ. Иймд хүмүүсийн элдэв зан авирт хүлээцтэй ханд. Тэднийг муулах, өө сэв эрж гоочлох хэрэггүй. Таныг ч мөн (сайнтай, муутай нь) ярьж байгаа. Хов живээр хөөцөлдөж, хэн намайг юу гэж хэлсэн, би тийм байгаад байхдаа яадаг юм, уулзнаа гэхчилэн уур бухимдал болж хэрэгцээгүй зүйлд цаг заваа бүү бар. Үл тоомсорлосон байдлаар л ханд. Таны үйл хэрэг, мөн чанарыг нөхөд бус цаг хугацаа л харуулна.

бичсэн: jimsee төрөл: зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 379

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)