2011-03-31,11:37

Баянзүрх дүүргийн тэргүүний 92 -р сургуулиас зохион явуулсан “Математик стандарт -2011” бодлогын уралдааны дүн гарлаа.

Баянзүрх дүүргийн тэргүүний 92 -р сургуулиас зохион явуулсан  Математик стандарт -2011 бодлогын уралдааны дүн  гарлаа.

  Нийслэлийн засаг даргын орлогч Б.Мөнхбаатарын ивээл дор тус сургуулиас  Баянзүрх  дүүргийн  Ерөнхий боловсролын сургуулийн ердийн сургалттай ангийн сурагчдын дунд зохион  явуулдаг Математик стандарт -2011 уралдаан нь сурагчдыг

·         Математикийн хичээлд сонирхолтой болгох

·         Математикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах

·         Сурагч, Сургууль  бүр өөрийн стандартын түвшингээ тодорхойлж, дүгнэлт хийж ажиллахад тус нэмэр болдог. Сургууль, сурагч, багш нарын хүсэн хүлээх уралдааны нэг болсон байна.

Энэ жилийн Математик стандарт -2011 бодлогын уралдаан нь 2011 оны 03 сарын 11-12ны өдрүүдэд   зохион байгуулагдлаа. Энэхүү уралдааныг  тус сургуулиас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж ирсэн ба энэ жил  нийт төрийн өмчийн 19, хувийн хэвшлийн 2 сургуулийн 2122 сурагч, 34  багш  оролцож авьяас чадвараа сорьсноос  нийлбэр оноогоор

 I  байр 21-р сургууль

II байр 84-р сургууль

  III – байр 92 сургууль  тус тус эзэлсэн ба   нийт 49 сурагчид алт, мөнгө, хүрэл медалийн эздээр тодорч  4-р сарын 9-нд зохиогдох Нийслэлийн стандарт бодлогын анхдугаар уралдаанд оролцохоор шалгарлаа.

Монголын өсвөр үе, хойч ирээдүйнхээ мэдлэг боловсрол, чадвар, хөгжлийн төлөө анхаарал тавин, сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг НИТХ-ын гишүүн, НЗД –ын орлогч Б.Мөнхбаатар  чадварлаг, оюунлаг сурагчдаа дэмжин ивээн тэтгэгчээр оролцлоо. Нийт оролцсон сурагчид, зохион байгуулсан 92 сургуулийн хамт олны өмнөөс Мөнхбаатар даргадаа ажлын амжилт хүсэн талархаж байгаагаа сурагч сониноор дамжуулан илэрхийлье.

 Нийт оролцсон сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

84-р сургуулийн медаль авсан багш сурагчид

33-р сургуулийн медаль авсан багш сурагчид

Улаан баатар бүрэн дунд  сургуулийн медаль авсан сурагчид

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


                            21-р сургууль өргөмжлөл цомоо гардан авч буй нь

 

                 84 р сургууль 2 байр эзэлж өргөмжлөл цомоор шагнагдлаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багш нарын олимпиадын аваргууд:   Зүүн гар талаас 53-р сургуулийн багш Мөнхцэцэг , 84-р сургуулийн багш Дэгдмаа, НЗДаргын орлогч Б.Мөнхбаатар, 33-р сургуулийн багш Баянгол , 84-р сургуулийн багш Баясгалан

 

 

 


Математик стандарт 2011 бодлогын уралдааны Алтан медалийн эзэд

Математик стандарт 2011 бодлогын уралдааны                                   Хүрэл медалийн эзэд

 


Математик стандарт 2011 бодлогын уралдааны Мөнгөн медалийн эзэд

Математик стандарт - 2011 уралдаанд амжилттай оролцсон 92-р сургуулийн 8-р ангийн сурагчид : Зүүн гар талаас 8а анги Алгирмаа, 8б Чингүүн, Багш Л.Эрдэнэцэцэг,             8а Э.Жонон

Математик стандарт - 2011 уралдаанд амжилттай оролцсон 92-р сургуулийн Цээпилмаа багштай 5б  ангийн сурагчид

 




бичсэн: jimsee төрөл: bolobsrol | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1047

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)